Карли Рей Жепсенг дуу хулгайлсан гэв

Хуучирсан мэдээ: 2012.11.10-нд нийтлэгдсэн

Карли Рей Жепсенг дуу хулгайлсан гэв

Украйнийн дуучин Аза Канадын залуу од Карли Рей Жепсенийг өөрийнх нь шинэ жилд зориулан гаргасан “Hunky Santa” гэх дууны үгийг хууль бусаар хуулбарлан “Call Me Maybe” хит дуундаа ашигласан гэж буруутгасан байна. Энэ тухай дуучин Аза  өөрийн биеэр мэдэгдэж, өмгөөлөгч Барри Ротмандад хандан энэ хэрэгт зарга үүсгэжээ. Тэрээр дууны үг хууль бусаар хуулбарлан зохиогчийн эрх зөрчсөн хэрэгт дуучин Карли Рей Жепсен төдийгүй түүний менежер Скутер Брауны эсрэг гомдол гаргаж, шүүхэд өгөх гэнэ. Дуучин Аза “TMZ” –д өгсөн ярилцлагадаа “Би Карли Рей Жепсений дуулсан “Call Me Maybe”-г  машин барьж яваад радиогоор анх сонссон. Би радиогоор миний дуу явж байгааг сонсоод маш их гайхаж, бүр осолд орох дөхсөн. Карли Рей Жепсен надаас асуулгүйгээр миний дууны үгийг ашигласан учраас би тэднийг шүүхэд өгсөн” гэж мэдэгджээ. Харин үүний эсрэг  Карли Рей Жепсений хэвлэлийн төлөөлөгч үгүйсгэсэн мэдэгдэл хийж, “Карли өөрөө дууныхаа үгийг зохиодог. Тиймээс дууны үг хулгайлсан гэдэг бол худлаа. Мөн Карли хэр барагтаа Украйн радио сонсдоггүй” гэсэн байна.

Б.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж