Мьянмарын Мандалай хотоос Хятадын хойд хэсгийн хилийн ойролцоох Мьичина хот орохоор шатахуун тээвэрлэж явсан гал тэрэг Кантбалу гэх жижиг хотын ойролцоо замаасаа гаран онхолдсоноос гал авалцан шатжээ. Үүний улмаас 25 хүн нас барж, 62 хүн гэмтэж бэртсэн гэсэн албан бус мэдээлэл байгаа юм байна. Хохирогчдыг яаралтай эмнэлэгт хүргэсэн бөгөөд хоёр хүн эмнэлэг хүрэх замдаа нас баржээ. Эх сурвалжийн мэдээлснээр амь үрэгдэж, гэмтэж бэртсэн хүмүүс нь ослын улмаас асгарсан шатахууныг цуглуулж авахаар оролдож байсан тосгоны иргэд гэнэ. Энэхүү ослын улмаас долоон вагон шатахуун, хоёр вагон түлш тээвэрлэж явсан галт тэрэгний гурван вагон шатаж, юу ч үгүй болжээ. Одоогоор ослын шалтгаан тодорхойгүй байгаа юм байна. Мьянмарын төмөр зам олон жил арчилгаа, засвар сэлбэлт хийгээгүйн улмаас их хуучирч муудсан байдаг аж.
Б.АНХТУЯА