Ээж, хүү хоёрыг хайсаар байна

Хуучирсан мэдээ: 2012.11.10-нд нийтлэгдсэн

Ээж, хүү хоёрыг хайсаар байна

Сэлэнгэ аймагт арваннэгдүгээр сарын 4-ний өдөр Н.Саранчимэг нарын долоон хүн гол гарч яваад мөс цөмөрч осолдсон. Осол гарсны дараа  найман сартай хүүгээ тэвэрч явсан Н.Саранчимэгээс бусдыг нь аварч чадсан бол ээж, хүү хоёрын сураг тасарч, тэднийг эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлж байна. Өнөөдөр Нийслэлийн онцгой байдлын газрын 105 шуурхай дугаарт холбогдон дээрх ослын талаар тодруулахад, одоогоор эрлийн ажил үргэлжилж байгаа ба эх, хүү хоёрын сураг гараагүй гэлээ. Тэд алга болоод долоо хонож байна. Ээж хүү хоёр мөсөн дээр тэгнэж гол уруудсаар хил давсан байж магадгүй гэсэн таамаг байгаа юм.

Харин нийслэлийн онцгой байдлын газрын 105 шуурхай дугаарт өчигдөр 10 дуудлага иржээ. Үүнд, эрэл, аврах ажиллагаа нэг, галын зөрчлийн гурав, гал түймрийн таван дуудлага багтсан байна. Одоогоор тус төвд дуудлага ирээгүй, нийслэл хот тайван байна.

Г.ДАША

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж