“Гучин насанд цэцэг дэлбээлдэг” уншигчдад хүрнэ

Хуучирсан мэдээ: 2012.11.10-нд нийтлэгдсэн

“Гучин насанд цэцэг дэлбээлдэг” уншигчдад хүрнэ

“Интер” номын дэлгүүрийн уран зохиолын номын “bestseller”-ын шилдэг аравт байнга багтах болсон “Эмэгтэй хүний амьдрал хорин наснаас эхэлдэг” 1,2 дугаар дэвтэртэй уншигчид хэдийнэ танилцан Монголын эмэгтэйчүүдийн дотны найз, ширээний ном болж амжсан билээ. Тэрхүү номын зохиолч БНСУ-ын зохиолч Нам Ин Сүгийн талаар товч танилцуулья. Бага наснаасаа зохиолч болохыг мөрөөддөг байсан тэрээр хүүхэд байхаасаа юм бичих болж, их сургуульд сурч байхаасаа эхлэн телевизийн зохиолч, дэлгэцийн кино зохиолч, чөлөөт уран бүтээлчээр ажилладаг байжээ. Зохиолч бүсгүй  “Эмэгтэй хүний амьдрал 20 наснаас эхэлдэг” номоо худалдаанд гаргаснаас хойш тасралтгүй шинэ уран бүтээл туурвиж бичсээр байгаа юм. Хамгийн сүүлд олон мянган залуу уншигч бүсгүйчүүдийн хүсэлтээр “Гучин насанд цэцэг дэлбээлдэг” бүтээлээ туурвисан байна. Түүний бүтээлийг манай чадварлан орчуулагчдын нэг О.Оюунжаргал орчуулан монгол уншигчдадаа хүргэсэн. Одоо тэрээр зохиолчийн хамгийн сүүлийн шинэ бүтээл болох “Гучин насанд цэцэг дэлбээлдэг” бүтээлийг нь орчуулж уншигчдадаа хүргэхээр аль хэдийнэ ажилдаа оржээ.   Тун удахгүй зохиолч Нам Ин Сүгийн шинэ бүтээлтэй Монголын бүсгүйчүүд танилцах нь.

Г.ДАША

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж