Төрсөн өдрийн мэнд хүргэе! Номинжин

Хуучирсан мэдээ: 2012.11.10-нд нийтлэгдсэн

Төрсөн өдрийн мэнд хүргэе! Номинжин

Бага наснаасаа мэргэжлийн поп урлагт хөл тавьж, “Үлэмжийн чанар” дууг тун ч чадварлаг дуулан олны хайрыг булаасан дуучин К.Номинжин эдүгээ олон улсын тайзнаа ая дуугаа өргөж яваа юм. Өнөөдөр түүний төрсөн өдөр. Номинжин 23 хүрлээ. Тэрээр одоогоор АНУ-ын Калифонид ажиллаж амьдардаг байгаа бөгөөд тун удахгүй буюу энэ сарын 16, 17-нд “Black Box” театрт “Зүрхэн тасархай” жүжигт тоглохоор эх орондоо ирнэ. АНУ-д амьдарч байгаа дуучин бүсгүйд Нью-Йорк хотод төвтэй олон улсын тайзны урлагийн “Миту” компанийн уран бүтээлчид хамтран ажиллах санал тавьснаар тус компанийн жүжигчин Жастен Нестор, Майкл Литтиг нартай хамтран тэрээр “Зүрхэн тасархай” жүжигт тоглохоор болжээ. Уг жүжгийн зохиолыг Хейнер Муллер бичиж, Рубен Поландо найруулж байгаа бөгөөд  Монголын тайзнаа контенпорари урсгалаар дуу, бүжиг хосолсон жүжгийг  анх удаа толилуулах гэж буйгаараа онцлог юм. Тиймээс тун удахгүй Номинжингийн гайхалтай хоолойг тайзнаас сонсох нь ээ.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж