Хошин урлагийн “Маск” продакшны жүжигчид хилийн дээс алхаж, АНУ дахь монголчуудад шилдэг бүхнээ толилуулж явна. Тэд энэ сарын 7-нд АНУ руу хөлгийн жолоо залсан юм. “Маск”-ын уран бүтээлчид АНУ-д сурч, ажиллаж, амьдарч байгаа нутаг нэгт монголчууддаа хошин урлагийн дээжээсээ “Best of Mask” тоглолтоо арваннэгдүгээр сарын 10-25-ны хооронд АНУ-ын хотуудаар аялан тоглох юм. Энэ удаагийн тоглолтын бүрэлдэхүүнд Соёлын тэргүүний ажилтан М.Баярмагнай, Ж.Мөнхсайхан, П.Эрдэнэзаан, Ц.Ганзориг, А.Гэрэлцэцэг, Ш.Жавхлан, тус продакшны хөгжмийн продюссер. Б.Энхсайхан гэсэн долоон хүний бүрэлдэхүүнтэй аялан тоглолтоо үргэлжлүүлж байгаа юм. Тэд өнөөдөр Чикаго хотод аяны богцоо дэлгэнэ.
“Best of Mask” тоглолтын хуваарь:
Вашингтонд энэ сарын 11
Денверт энэ сарын 16
Лос-Анжелосд энэ сарын 18
Оакландад энэ сарын 23
Сийтлд энэ сарын 25-нд тум тус тоглоно.
Г.ДАША