Өмнөд Солонгос улс сүүлийн жилүүдэд аялал жуулчлалыг хөгжүүлэх бодлогын хүрээнд Инчон хотын “Yongyu-Muui” аралд 264 тэрбум ам долларын өртгөөр нэгэн хотыг байгуулахаар төслийг нь хэлэлцэж эхлээд байгаа гэнэ. Дотоодын болоод гадаадын олон мянган жуулчдыг татах уг хотыг тус улсын Засгийн газраас Дэлхийн аялал жуулчлал өндөр хөгжсөн Лас Вегас болон Дубай хотын жишигт хүргэхээр зорьж байгаа гэнэ.
БНСУ-д цаашдаа аялал жуулчлалыг хөгжүүлэхэд ихэхээн хувь нэмэр оруулах уг хотод хамгийн дээд зэрэглэлийн тансаг зочид буудал, орон сууц, казино, цэнгэлдэх хүрээлэн, томоохон худалдааны төв байхаар хот төлөвлөлтийг нь хийх гэнэ. Албаны хүмүүсийн мэдээлснээр шинэ хотын бүтээн байгуулалтыг 2030 он гэхэд дуусгахаар төлөвлөж байгаа юм байна.

Э.АНХТУЯА