Нийгмийн даатгалд даатгуулагчийн тоо нэмэгдэж байна

Хуучирсан мэдээ: 2012.11.10-нд нийтлэгдсэн

Нийгмийн даатгалд даатгуулагчийн тоо нэмэгдэж байна

Нийгмийн даатгалын үр өгөөж, үнэ цэнийг иргэд жилээс жилд ухаарч, даатгуулагчдын тоо нэмэгдэж байна. Үүнтэй холбоотойгоор нийгмийн даатгалд эхний 10 сарын байдлаар 687 мянган иргэн шимтгэл төлөгч, даатгуулагчаар бүртгэгдсэн байна. Үүний 464.6 мянга буюу 67.6 хувь нь аж ахуй нэгж байгууллагынх, 222.4 мянга буюу 32.4 хувь нь төсөвт байгууллагынх байгаа юм. Энэ нь жилийн өмнөхтэй харьцуулахад шимтгэл төлөгч, даатгуулагчийн тоо 80.5 мянга буюу 13.3 хувь, үүн дотор аж ахуй нэгж байгууллагынх 69.2 мянга буюу 17.5 хувь, төсөвт байгууллагынх  11.4 мянга буюу 5.4 хувиар нэмэгдсэн үзүүлэлт юм байна. Ийнхүү жилийн өмнөхөөс 13 хувиар нэмэгдсэн нь бизнес эрхлэгч аж ахуй нэгжүүд ихээр байгуулагдах болсонтой холбоотой тухай албаныхан тайлбарлаж байгаа бөгөөд шинэ, хуучин гэлтгүй компаниуд хүний нөөцөө тогтвортой байлгахын тулд нийгмийн халамжийн тал дээр багагүй анхаарал тавьдаг болсон ажээ.

У.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж