Америкийн “Хөгжмийг аварья” сангийн дэмжлэгтэйгээр “VH1” кабелийн телевизээс жил бүр зохион байгуулдаг “VH1 Divas” тоглолт ирэх арван хоёрдугаар сарын 16-нд болох бөгөөд тоглолтыг дуучин Адам Ламберт хөтлөх болсон байна. Одоогоор тоглолтын хөтөлбөр нууц байгаа ч зохион байгуулагчдын зүгээс тоглолтонд дуучин Жордин Спаркс, Сиара, Майли Сайрус, Деми Ловато, Келли Роуленд нар ая дуугаа өргөх гэнэ. Түүнчлэн тоглолтын үеэр топ дива Уитни Хьюстон, Донна Саммер нарыг эргэн дурсаж, хүндэтгэл үзүүлэх юм байна. “VH1 Divas” тоглолт 1998 оноос хойш жил бүр зохиогдох болсон бөгөөд тоглолтыг “VH1” телевиз шууд дамжуулан үзүүлдэг аж.
Б.АНХТУЯА