Пакистан улсын баруун хойд мужид байх Пешавар хотод амиа золиослогч бөмбөг дэлбэлж, таван хүн амиа алджээ. Мөн 31 хүн шархадсан бөгөөд шархдагсдын дунд цагдаагийн ажилтнууд ч байгаа гэдгийг албаны хүмүүс ярьжээ. Пешавар нь Хибер Пахтухва тойргийн нийслэл бөгөөд тус улсын хяналтгүй бүс нутагт багтдаг, цэрэг хуулийг сахиулж байаг хот юм. Мөн тус мужид Талибанчууд орогнодог гэдгийг тогтоогоод байгаа билээ. Үүнээс өмнө тус мужид 2010 онд террорист дайралт хийж 25 хүн амиа алдаж байсан түүхтэй билээ. Пешаварт болсон энэ удаагийн халдлагаар 14 хүн нас барсан гэдгийг орон нутгийн хэвлэл мэдээллээр мэдээлжээ.
Б.СҮХ