Куба улс Сэнди хар салхины улмаас орон гэргүй болсон ард иргэддээ зориулж шинээр байшин барих болон эвдэрч сүйдсэн орон байраа засварлахад зориулсан хөнгөлөлттэй зээл олгохоор болжээ. Өнгөрсөн аравдугаар сарын 25-наас эхэлж дэгдсэн Сэнди хар салхи АНУ болоод Карибын тэнгисийн орнуудыг дайран өнгөрч, Кубад 200 мянган айл өрх орон гэргүй болсон гэнэ. Тус улсын Засгийн газраас ирэх долоо хоногоос эхлэн иргэдэд хөнгөлөлттэй зээл олгох аж.
Сэнди хар салхинд Кубын зүүн өмнөд хэсэгт орших Гуантанамо, Ольгин, Сантъяго гэх мэт мужууд ихээр өртжээ. Энэ үеэр олон мянган иргэн орон гэргүй болж, 11 хүн амиа алдсан байна. Кубын Засгийн газраас байгалийн гамшигт өртсөн иргэддээ зориулан ийнхүү зээл олгохоор болсныг тус улсын “Granma” болон бусад мэдээллийн хэрэгслээр дамжуулан мэдэгдсэн байна.
Э.АНХТУЯА