Орон нутгийн сонгуулийн дараа МАН бүлэгтэй болно

Хуучирсан мэдээ: 2012.11.09-нд нийтлэгдсэн

Орон нутгийн сонгуулийн дараа МАН бүлэгтэй болно

Хэдийгээр өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан УИХ-ын тухай, УИХ-ын чуулганы дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг эрхэм гишүүд шийдвэрлэн дэмжсэн ч Төрийн байгуулалтын байнгын хороогоор анхны хэлэлцүүлгийг хийхээр болсон юм.

Гэвч УИХ-ын намрын чуулган түр завсарлаж байгаа тул байнгын хороо арваннэгдүгаар сарын 20-ноос хуралдахаар болоод байна. Түүний дараа чуулганы нэгдсэн хуралдаанар хуулийн төслийг хэлэлцэн анхны хэлэлцүүлгээр батална гэдгийг гишүүд тохирлоо. Тиймээс УИХ дахь МАН-ын төлөөллийн 25 гишүүн Орон нутгийн сонгуулийн дараа бүлэгтэй болох нь тодорхой боллоо. Мөн УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдсөн У.Хүрэлсүхийн оронд Д.Сарангэрэлээр тангараг өргөх асуудлыг тэр үеэр шийдэх ажээ.

                        Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж