Сонгох, сонгогдох эрхийг хүндэтгэж сонгуулийн зарим тойргийн хорооны маргаантай асуудлаар гарсан шүүхийн хууль ёсны шийдвэрт хөндлөнгөөс нөлөөлөхгүй байх. Нэр дэвшигчдийг бүртгэх асуудлыг зөвхөн хуулийн дагуу шийдвэрлэх. Орон нутгийн төсөв хөрөнгийг хуульд зааснаас бусад тохиолдолд сонгуулийн үйл ажиллагаанд зарцуулахгүй байх. Иргэдийн мэдээлэл олж авах үзэл бодлоо хуулийн хүрээнд чөлөөтэй илэрхийлэх явдлыг хаан боогдуулахгүй байж, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд иргэдэд мэдээлэл тэнцвэртэй хүргэх бололцоог хангах.
Улстөрийн нам эвсэл холбоод нэр дэвшигч нь сонгуульд оролцохдоо улстөрийн тогтвортой байдлыг хадгалан олон түмнийг талцуулж хагаралдуулахгүй соёлтой оролцохыг уриалж энэхүү мэдэгдлийг гаргаад буй юм. Мэдэгдэлд УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат, УИХ дахь МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэг, УИХ дахь МАН-ын гишүүдийг төлөөлж УИХ-ын гишүүн Н.Энхболд нар гарын үсэг зураад байна.