
Улсын хэмжээнд эхний 10 сарын байдлаар 62085 гаруй эх амаржсан бол нялхсын эндэгдлийн 949 тохиолдол бүртгэгджээ. Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 16 хүүхэд буюу 1.7 хувиар буурсан үзүүлэлт юм байна. Үүн дотор 1-5 хүртэлх насандаа 206 хүүхэд эндсэн нь өмнөх жилээс таван хүүхэд буюу 2.4 хувиар буурсан ажээ.
У.БОЛОР