
Хамид Абу Дакка хүү гэрийнхээ гадаа найзуудтайгаа хөлбөмбөг тоглож байх үеэр Израйлийн нисдэг тэрэгтэй цэргийн хүчнийхний бууны суманд өртөн ийнхүү амиа алдсан хэмээн Палестиний Засгийн газрын төлөөлөгч Ашраф Ал-Кидра мэдээлсэн байна. Цагдаа нар хүүг эмнэлэгт хүргэсэн ч сумны хүнд шархыг дийлэлгүй эмнэлэгт амьсгал хураажээ.
Израйлийн зүгээс энэ хэрэгтэй холбогдуулан албан ёсны мэдээлэл хийгээгүй байна.
Э.АНХТУЯА