![](https://news.mn/wp-content/archive1/politics/photo/2012/10/392cbbc1d954715d/f368601dd4e8136original.jpg)
Үүний дараа Сонгуулийн нэмэлт зардлын тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ. Энэ үеэр гишүүн Б.Бат-Эрдэнэ цагийг нь тулган баталсан Орон нутгийн сонгуулийн хуулийн талаар хөдөө орон нутагт иргэдийн ойлголт тааруу байгааг хэллээ. Иймээс үүнээс хойш сонгуультай холбоотой хууль, тогтоомжийг иргэдэд сурталчлах хугацааг бодолцон цаг хугацаа тавиу баталж байх хэрэгтэй гэж байлаа. Тогтоолыг хуралдаанд оролцсон 52 гишүүний 76,9 хувийн саналаар баталлаа.
Гишүүн Ц.Нямдорж ирэх жил болох Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн зардалд анхаарах хэрэгтэй гэж байв. Ирэх 2012 оны Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн төслийг 2009 оны сонгуулийн зардлаас дөрөв дахин өсгөж баталсныг тэрбээр шүүмжилсэн юм. Сангийн сайд СЕХ-той хамтарч зардалд сайн хяналт тавихыг тэрбээр хэллээ. УИХ-ын дарга З.Энхболд ч 2013 оны эх гэхэд уг зардлыг хянах хэрэгтэйг сануулж Ерөнхийлөгчийн сонгуулийн зардал тэгж их өсөх үндэслэлгүй гэсэн юм.
Одоо Монгол Улсын 2013 оны төсвийн хуулийн редакцын эцсийн найруулгыг гишүүд хийж байна. Үүний дараа чуулганы хуралдаан өндөрлөх юм.