“Ард түмэн та-Хаан” форум эхэллээ

Хуучирсан мэдээ: 2012.11.09-нд нийтлэгдсэн

“Ард түмэн та-Хаан” форум эхэллээ

Иргэд, нийтийн эрхийг хамгаалах талаар Шинэчлэлийн Засгийн газраас дэвшүүлсэн зорилтуудын хүрээнд иргэний нийгмийн оролцоог өргөтгөх зорилгоор “Ард түмэн Та-Хаан” үндэсний хэрэглэгчийн форумыг энэ сарын  5-9-нд хоёр үе шаттайгаар зохион байгуулж байна.

“Ард түмэн Та-Хаан” нийслэлийн хэрэглэгчдийн форумыг эхний ээлжинд нийслэлийн Хан-Уул, Чингэлтэй, Сүхбаатар, Баянгол, Сонгинохайрхан дүүрэг болон 21 аймгийн хэмжээнд энэ сарын  5-8-нд зохион байгуулж,  хэрэглэгчдийн өргөдөл, гомдлыг хүлээн авч, санал бодлыг сонсох чөлөөт индэр ажиллуулсан бөгөөд иргэдийн тавьсан тодорхой сэдвүүдийн хүрээнд өнөөдөр Төрийн ордонд “Ард түмэн Та-Хаан” хэлэлцүүлэг өрнүүлж байна. Форумыг  Монгол Улсын Шадар сайдын ажлын алба, Онцгой байдлын ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар, Оюуны өмчийн газар, Стандарт хэмжил зүйн газар,  Худалдан авах ажиллагааны газраас хамтран зохион байгуулж байгаа юм.

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж