ирээдүй болсон хүүхэд багачуудаа жаварт өвлийн хүйтнээс хамгаалж
нийслэлд газар авч буй ханиад, томуунаас сэргийлэн эрүүл өвөлжихөд нь
туслах үүднээс Говь ХК хүүхдийн ноолууран дулаан өмдөө мөнгөн өвлийн
бэлэг болгон тараах “Дулаан ирээдүй” хүүхдийг дэмжих 10 хоногийн
хямдралт аяныг эхлүүлсэн байна.
Говь ХК нь ноос, ноолууран
бүтээгдэхүүн гадаад, дотоодын зах зээлд худалдаалдаг үндэсний ууган
үйлдвэрлэгч гэдгийг уншигч та мэдэх байх.Тэгвэл ямар учраас ийм аян
зохион байгуулах болсон тухай бид Говь ХК ийн Дотоод Худалдааны Газарын
захирал С.Адъяагаас тодруулахад, “Говь ХК маань Монголын ноос, ноолууран
бүтээгдэхүүн үйлдвэрлэгч тэргүүн, ууган компани гэдэг утгаараа бусад
үйлдвэрлэгчиддээ жишээ болон Монголын ирээдүй хойч болсон хүүхдүүддээ
дулааныг бэлэглэх зорилготойгоор Улаанбаатар хотын 6 дүүргийн 6
цэцэрлэгт хүүхдүүдийнхээ дунд танин мэдэхүйн хөгжөөнт уралдаан зохион
100% ноолууран дулаан өмднүүдөөр урамшуулах замаар бэлэглэж байгаа
юм…” гэсэн байна.
Мөн тэд өгч буй бэлэгнийхээ хажуугаар
хүүхдийн бүх дотуур өмдөндөө 10-40 хувийн 10 хоногийн онцгой хямдрал
зарлаад байгаа юм байна.
Намрын налгар өдрүүд замхран одож дүн
өвлийн жиндүү салхи босго нэгэнт давсан энэ үеэр номин шаргал Говийн
дулаан агаар бяцхан иргэдэд маань бэлэг болон очиж байгаа нь энэ
удаагийн онцлох мэдээгээр яалт ч гүй тодорлоо.