Майли Сайруст сюрприз барьжээ

Хуучирсан мэдээ: 2012.11.09-нд нийтлэгдсэн

Майли Сайруст сюрприз барьжээ

“The Hunger Games” киноны од Лиам Хемсворттой өнгөрсөн зургадугаар сард сүй тавьсан дуучин Майли Сайрусын хуримын тов удахгүй тодрох бололтой. Өдгөө 19 настай Майли Сайрус Америкийн алдарт “Ellen” шоунд оролцож, хуримын ёслолдоо хэрхэн бэлтгэж буй тухайгаа ярьсан байна. Тэрээр сүүлийн үед амьдралынхаа чухал өдөрт бэлтгэх ажилдаа идэвхийлэн орсон бөгөөд зарим зүйлийг сайн мэдэхгүй хэсэг самгардсан гэнэ. Гэхдээ Майли Сайрус хуримд хэрхэн бэлтгэх тухай зөвлөгөө бүхий ном худалдан авснаар нэлээд уужирчээ. Түүнчлэн Майли Сайрус хуримаа яг л романтик кино шиг байгаасай хэмээн хүсч байгаа, мөн амьдралдаа ганц л удаа хуримлана гэжээ.

Ийнхүү Майли Сайрус, хөтлөгч Эллен нарыг ярилцан сууж байтал шоуны зүгээс түүнд бэлдсэн сюрприз сүртэйгээр гарч ирэн тэдний яриаг тасалдуулжээ. “Ellen” шоунаас удахгүй хуримаа хийх гэж буй Майли Сайруст тайчигч залуусаар бэлэг барьсан бөгөөд тэд түүнийг тойрон хөгжилтэйгээр тайчин бүжсэн байна. Харин гэнэтийн бэлэгт балмагдсан Майли Сайрус инээдээ барьж чадахгүй байсны зэрэгцээ залуусын бүжигт ичингүйрэн үе үе нүүрээ алгаараа дарж байжээ.


Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж