Нью-Йоркт шатахууны хомсдол үүсчээ

Хуучирсан мэдээ: 2012.11.09-нд нийтлэгдсэн

Нью-Йоркт шатахууны хомсдол үүсчээ

АНУ-ын Нью-Йорк болон Нью-Жерси хотуудад өнгөрсөн сарын сүүлээр дэгдсэн Сэнди хар салхинаас хойш одоо ч дээрх хотуудад хүйтний эрч чангарч, цасаар шуурч байдал хүнд байгаатай давхцан шатахууны хомсдол үүсээд байгаа гэнэ. Нью-Йорк хотын захирагч Майкл Блумбергийн өчигдөр хийсэн мэдэгдлээр тус хотын шатахуун түгээх станцын дөнгөж 25 хувь нь л ажиллаж байгаа юм байна. Учир нь бусад шатахуун түгээх станцууд нөөцгүйн улмаас хаалгаа бариад байгаа аж.

Нөхцөл байдалтай холбогдуулан Майкл Блумберг шатахууныг зөв зохистой ашиглаж, хязгаарлалт хийхийг үүрэгдсэн байна. Иймд өнөөдрөөс эхлэн тус хотод шатахууны хязгаарлалт хийж эхэлсэн бөгөөд энэ хязгаарлалт такси, автобус, түрэгний тэрэг, онцгой байдлын албаны машинуудад хамаарахгүй юм байна. Байгалийн гамшигтай холбоотойгоор тус улсад үүсээд байгаа энэхүү нөхцөл байдал иргэдийг маш ихээр бухимдуулж байгаа аж.

Э.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж