Өнөөдөр УИХ-ын дэд даргын төрсөн өдөр

Хуучирсан мэдээ: 2010.05.19-нд нийтлэгдсэн

Өнөөдөр УИХ-ын дэд даргын төрсөн өдөр

УИХ-ын дэд дарга Г.Батхүү өнөөдөр 50 нас хүрч байна. Г.Батхүү Өвөрхангай аймагт тухайн үедээ чинээлэгдүү гэр бүлд  төржээ. 1980-аад оны дунд үед ЗХУ-д инженер эдийн засагч мэргэжил эзэмшээд Авто засварын заводод эдийн засагчаар ажиллаж байсан. Засварын заводаас Зам тээврийн сайд, УИХ-ын гишүүнээр сонгогдож, төрийн түшээгийн энэ сэнтийд суусан нэгэн. Дорно дахины ард түмэн, тэр тусмаа монголчууд төрөө дээдэлдэг үндэстэн. Гэтэл сүүлийн үед  хаана ч очсон, хэнтэй ч уулзсан төр засгийн бодлого шийдвэр, үйл ажиллагааг талархан  дэмжихээсээ илүү дургүйцсэн, сэтгэл дундуур байгаа хүмүүстэй захаас аван тааралдах болсон тул үүнд жаахан эмзэглэж, нөхцөлд байдалд нухацтай хандах, дүн шинжилгээ хийхийг хичээдэг болсон гэнэ.

Б.Алт

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж