“Сонгуулийн ялалтын стратеги” номын нээлт болно

Хуучирсан мэдээ: 2012.11.09-нд нийтлэгдсэн

“Сонгуулийн ялалтын стратеги” номын нээлт болно

“Сонгуулийн ялалтын стратеги” хэмээх шинэхэн номын нээлт маргааш Интер номын дэлгүүрт 12.30 цагт болох юм байна.

Уг номыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн  Олон нийтийн харилцаа, нийтлэг бодлогын зөвлөх А.Ганбаатар, түүхч, улстөрийн менежер мэргэжилтэй О.Чулуунбат нар хамтран гаргасан юм байна.

Чөлөөт, шударга сонгууль явуулахад улс төрийн намуудын төлөвшил, сонгуулийн төв байгууллагын үйл ажиллагаа, иргэний нийгмийн байгууллаг, иргэдийн оролцоо, хэвлэл мэдээллийн байгууллагууд гэх мэт  олон хүчин зүйл нөлөөлдөг. Тэдгээрийн дотор сонгуулийн менежмент, сонгуулийн технологи чухал байр суурь эзэлдэг билээ.  Сонгуулийн орчин үеийн технологийн талаар олон парактикт тулгуурласан  шинжлэх ухаанч хандлага зайлшгүй хэрэгтэй байдаг. Энэ шаардлага хангаж чадсан ном гэдгийг МУИС-ийн профессор Ц.Ганболд  онцолсон байна.

Номын нээлтэд албаны хүмүүс болон бусад төлөөлөгчид оролцох юм байна. Сонгуульд ялалт байгуулах, хэрхэн сонгогчидтой харьцах зэрэг менежентийн асуудлыг та бүхэн “Сонгуулийн ялалтын стратеги” номоос судалж, танилцах боломжтой аж.

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж