Г.Оюунболд: Насны зөрүүтэй ч туршлагаар ялна

Хуучирсан мэдээ: 2012.11.09-нд нийтлэгдсэн

Г.Оюунболд: Насны зөрүүтэй ч туршлагаар ялна

Монгол Улсын гавъяат тамирчин,
мэргэжлийн боксын WBC, WBU, WBF холбооны аварга Ч.Цэвээнпүрэв өнөөдөр
Сингапур Улсын Марина Бэй Сандс амралт зугаа цэнгэлийн төвд IBO буюу
Олон улсын боксын байгууллагын хөнгөн жингийн дэлхийн аварга цолны төлөө
Индонезийн тамирчин Доуд Иардонтай 12 үе өрсөлдөх бөгөөд энэхүү халз
тулаан олон улсын спортын хэвлэл, мэдээллийн хэрэгслүүдийн анхаарлыг
татаж байгаа бөгөөд дэлхий даяар EUROSPORT, NHK, ESPN, STAR SPORTS болон
бусад сувгаар цацах аж. IBO холбоо нь дэлхийн шилдэг мэргэжлийн боксын
холбоодын нэг бөгөөд Украйны боксчин Владимир Кличо, Английн Рики
Хаттон, Филлиппиний Мани Пакъяа нар тус холбооны аваргууд юм.

“Шинэ үеийн Монголын мэргэжлийн боксын холбоо”-ны тэргүүн, Монгол Улсын Гавъяат дасгалжуулагч Г.Оюунболдтой ярилцлаа.

-Сингапурт болж байгаа тэмцээний талаар яриагаа эхэлье?

-Өнөөдөр
болох боксын тэмцээнд манай улс анх удаа тамирчнаа оролцуулж
байгаагаараа онцлог. Мөн маш нэр хүндтэй тэмцээн болно. Манай тамирчин
Ч.Цэвээнпүрэв хариуцлагатай байх ёстой. Учир нь энэ удаагийн тэмцээний
ялагч болчихвол дараагийн удаад манай улсад Олон улсын боксын
байгууллагын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах
эрхийг олж авна.

-Энэ удаад манай тамирчин хаанахын тамирчинтай тулах вэ?

-Ч.Цэвээнпүрэв
мэргэжлийн боксын дэлхийн гурван удаагийн аварга. Энэ удаа Индонезийн
тамирчинтай өрсөлдөх юм. Доуд Иардон дэлхийд зиндаагаараа 19 жагсдаг, 25
настай залуу бий. Харин манай тамирчин дэлхийд 27 ордог. Энэ залуугаас
10 гаруй насны зөрүүтэй. Хэдийгээр насны зөрүү байгаа ч туршлага,
хүчээрээ ялах боломж бий. Тиймээс ийм өндөр хариуцлагатай тэмцээнд
Ч.Цэвээнпүрэвийг ялна гэдэгт илтгэлтэй байна. Ялалтын дараа манай улсад
энэ тэмцээнийг зохион байгуулах эрхтэй болно.

-Нэр хүндтэй, хариуцлагатай тэмцээнд оролцож байгаа тамирчин маань бэлтгэлээ хэрхэн хангасан бэ?

-Бид
Английн мэргэжлийн боксын холбоотой хамтарч ажилладаг. Манай тамирчин
Англид гол бэлтгэлээ хийдэг. Яагаад тэнд хийж байгаа вэ гэхээр ахуй
нөхцөл өндөр. Мэргэжлийн тамирчин маш өндөр ахуй нөхцөл шаардаж байж
бэлтгэлээ хангадаг. Мөн бэлтгэл хангагч буюу портнер маш чухал. Бэлтгэл
хангагч нь зүгээр нэг тамирчин биш өндөр зэргэлэлийн тамирчид байдаг.
Одоо Ч.Цэвээнпүрэвийн портнерүүд нь Сингапурт очсон байгаа. Түүний
бэлтгэл хангагчаар Их Британи Улсын Олимпийн аварга болон мөнгөн медальт
тамирчид байдаг. Манайд бэлтгэл хийхэд энэ хэмжээний бэлтгэл хангагч
нар бага учраас боломжгүй байдаг.

-Тэмцээнд оролцоход бэлтгэл
хангагчийг дагуулахаас эхлээд байр, хоол, унаа гээд зардал нэлээд
шаардлагатай болно. Тэгэхээр зардлаа яаж зохицуулдаг вэ?

-Бид
ивээн тэтгэгч, хамтарч ажиллах байгууллагууддаа ханддаг. Үүнээс өмнө
бид гадны улс орнуудыг царайчилж, гуйж тэмцээн уралдаанд ордог байсан.
Пан Азийн аварга Д.Лхагвааг аварга болоход Солонгос улсын хөрөнгө
оруулалтаар Дэлхийн аваргын цомыг авч байлаа. Өмнө нь бид эх орондоо
ивээн тэтгэгч хайж байсангүй. Саяхнаас суурийг нь тавьж Монголын
үндэсний томоохон үйлдвэрт тооцогдох “АПУ” компанид хамтран ажиллах
хүсэлт гаргасан бөгөөд энэхүү хүсэлтийг маань хүлээн авч өнөөг хамтран
ажиллаж, бүхий л талаар дэмжсээр ирсэн. Бид энэ удаагийн дэлхийн аваргын
цомыг авахаар зүтгэж байгаагын бас нэг шалтгаан нь 1991 оноос хойш
өдийг хүртэл Мэргэжлийн боксыг эх орондоо хөгжүүлэх гэж зүтгэсний хэрэг
бүтэх юм.


Бизнес эрхлэгчид та бүхэнтэй хамтарч ажиллаж дэмжин байгаа гэлээ.
Төрөөс энэ удаагийн тэмцээнд ямар нэгэн дэмжлэг туслалцаа үзүүлсэн үү?

-Сая
бид Спорт, аялал жуулчлалын яамны ажилтантай уулзахдаа асуудлаа
ярилцсан байгаа. Манай тамирчид өөрсдийнхөө зардлаарр улсынхаа нэрийг
дэлхийн давцанд гаргаж байгаа болон гадаад улс орнуудад эх орноо
сурталчилж байгаа талаар ярьсан. Манай тамирчдад мөнгөн шагнал болон
бусад урамшуулал байдаггүй. Харин Олимпийн тамирчид бол 10-12 жил тусгай
хангамжтай, цалин хөлс авч байгаад тэмцээнд оролцдог. Тиймээс тэдний
хувьд амжилт үзүүлж чадахгүй бол хариуцлага хүлээдэг байх хэрэгтэй гэж
боддог. Манай боксчдын хувьд тийм зүйл байхгүй. Мэргэжлийн боксын
бэлтгэл, Олимпийн аваргынхаас өдөр, шөнө шиг ялгаатай. Тийм учраас
Ч.Цэвээнпүрэв, Д.Лхагваа нар Англи, Солонгост бэлтгэлээ хийдэг.

-Мэдээж
тамирчид байнгын бэлтгэл сургуулилт хийх ёстой байх. Манай тамирчны
хувьд гарч байгаа зардлаа хаанаас олох вэ. “АПУ” компанитай хэдийнээс
эхэлж ажилласан бэ?

– Бид хоёр жилийн өмнөөс “АПУ”
компанитай хамтарч ажилласан. Бидний саналыг хүлээж авч өдийг хүртэл
хамтран ажиллаж, тусалж дэмжиж байдагт үнэхээр баярлаж явдаг. Бусад улс
орнууд ч өөрийн үндэсний үйлдвэрлэгчтэйгээ хамтарч ажилладаг. Тиймээс
дэлхийн жишгийн бодож “АПУ” компанид санал тавьсан юм. Бид өөрийн орны
ууган үйлдвэр, шар айргаа дэлхийн рингэд яагаад гаргаж болохгүй гэж. Мөн
өмнө нь Пан Азийн аварга Д.Лхагвааг мэргэжлийн бокст байхад ч тусалдаг
байсан.

-Танай холбооны гол зорилго юу вэ?

-Ер нь
Олимпид оролцдог тамирчдаа төрөөс дэмжиж тусалдаг хэрнээ боксын
тамирчдыг орхигдуулаад байдаг юм. Тиймээс манай холбоо байгуулагдсан.
Бид тамирчдынхаа нийгмийн халамжийг сайжруулах, төр, засагтай холбож
өгөх гүүр нь болж ажиллах юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж