Хуучирсан мэдээ: 2010.05.19-нд нийтлэгдсэн

Ц.Чимэдцэрэн хаачив

"Хадгаламж" банкны ерєнхий нягтлан бодогч Ц.Чимэдцэрэн Шvvхийн шийдвэр гvйцэтгэх газрын харьяа Зvvнхараа дахь чанга дэглэмтэй хорих ангиас дэглэм буурсан тухай мэдээлэл гадуур тархжээ. Vнэн зєвийг нь мэдэх зорилгоор Зvvнхараагийн чанга дэглэмтэй хорих ангийн жижvvр лvv залгалаа. "Та нар хаанаас ийм мэдээлэл авсан юм бэ. Зєвшєєрєл байгаа юм уу. Баталгаажуулсан уу. Тvvний дараа л хариу єгнє дєє. Хvний нэр тєртэй холбоотой болохоор хэцvv шvv дээ" гэсэн юм. Гэхдээ бидний хувьд Ц.Чимэдцэрэнг давхар яллах сонирхол байсангvй. Тvvний єдvvлсэн энэ хэрэг эхнээсээ улс тєр, эдийн засгийн хvрээнд олны анхаарлын тєвд байсан учраас хєндєхгvй байхын аргагvй юм.

Эх сурвалжийн хамгийн сvvлчийн мэдээгээр Ц.Чимэдцэрэн Тахир соёот, Зvvнхараагийн чанга дэглэмтэй хорих ангиас дэглэм буурч жирийн дэглэмтэй хорих ангид шилжих болсон гэнэ. Тvvнийг шилжvvлэх тєлєвлєгєє аль эртнээс хэрэгжиж эхэлсэн гэхэд хилсдэхгvй. Мєнгєтэй хvний ємнє жирийн иргэн байтугай тєр бєхийдєг єнєєгийн жишгийг буруутгах аргагvй. Улсад 13.4 тэрбум тєгрєгийн хохирол учруулж тvvнийгээ эдэлсэн ялынхаа хугацаанд тєлж барагдуулахаар болсон Ц.Чимэдцэрэнгийн хувьд тєр арай л нигvvлсэнгvй ханджээ. "Хадгаламж" банкинд 13.4 тэрбум тєгрєгийн хохирол учруулсан Ц.Чимэдцэрэнгийн хувьд хэргээ хvлээн зєвшєєрч 2.1 тэрбум тєгрєгийг тvvний ар гэр эхний ээлжинд бvрэн барагдуулсан. Гэтэл улсын яллагч тvvний гэм буруутай vйлдэлд 13 жилийн ял оноож vvнийг нь Ц.Чимэдцэрэн vvрч байгаа. Ямартай ч тэр тєрийн цээрлэл хvлээж шийтгvvлсэн нь vнэн.

УСЫГ НЬ УУВАЛ ЁСЫГ НЬ ДАГАДАГ

Энэ vг Ц.Чимэдцэрэнд тохирсон юм шиг санагдаж байна. Тэрбээр "Хадгаламж" банкны ерєнхий нягтлан бодогч байхдаа албан тушаалаа хэтрvvлэн ашиглаж улсыг 13.4 тэрбум тєгрєгийн єрєнд унагасан ч тvvнийг нь эдvгээгийн хууль, эрх зvйн гаргалгаагаар тєр тєлсєн. Тєр гэдэг чинь угтаа татвар тєлєгчидийн мєнгєєр саяхан барагдуулж дууссан юм шvv дээ. Цагдаагийн ерєнхий газрын харьяа Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх алба гэж бий. Тэд торонд орсон томоохон жараахайг олуулаа хvртэхийн тулд хоорондоо зєрчилдєж байдаг юм. Vvнийг нь Ц.Чимэдцэрэн хєєрхєн гэгч нь ашигласан. Тэрбээр, "Та нар ийм дарамт vзvvлбэл би хэвлэлээр vнэнээ илчилнэ" гэсэн нь Цагдаагийн ерєнхий газрын томоохон хурандаагийн сонорт хvрч улмаар засгийн эрх баригчдад дуулдвал аюул дагуулах хэмжээнд хvрсэн байна. Нэгэнт єєрєє хийсэн хэргээ хvлээсэн учраас хамтрагч хайх нь цагдаагийнхны хувьд хvзvvндээ цалам хийхтэй адил хэрэг байв. Тиймээс vтэр тvргэн шvvхэд шилжvvлэн Ц.Чимэдцэрэнд 13 жилийн ял оноосон. Ц.Чимэдцэрэн ч давж заалдаагvйг бодоход асуудал "Жин тан" болсон гэхэд буруудахгvй болов уу. Ц.Чимэдцэрэн усыг нь уувал ёсыг нь дагадаг vлгэрийг сайн мэдэх учраас нэг их хэл ам хийсэнгvй. Харин ч єнєєдрийн єнцгєєс харвал тэр хожжээ. Хожооны vзvvрийг харвал улс 13.4 тэрбумын хохирлоо юман чинээ бодоогvй, дээр нь Ц.Чимэдцэрэнгийн ялын хугацаа жил ирэх бvр буурч байгааг vнэлэх хэрэгтэй.

УЛС ХОХИРСОН УУ, Ц.ЧИМЭДЦЭРЭН ХОХИРОВ УУ

2007 оны зун, наадмын дараахан Завхан аймгийн тєв Улиастай хотыг доргиосон хурим болсон юм. Хуримын гийчид бэнчингийнхээ хэрээр хосуудад гарын бэлэг гардуулах нь тэр. Эмээлийн мєнгєн бvvргээс эхлээд халуун хошуут мал бэлэглэх тэр агшинд орчин vеийн хvний шинжийг харуулсан хар нvдний шилтэй нэгэн залуу хуримлагч хосод "Ланд круйзер 105" автомашин, гэрийн эзэгтэйд Улаанбаатарт гурван єрєє байрны тvлхvvр гардуулсан нь олны нvдийг орой дээр нь гаргав. "Энэ хэн бэ. Хаанаас гараад ирэв. Цогоо гуайн хvvхэд мєн vv" гэсэн оньсого таасаар хуримлагчид vлдсэн юм. Vнэндээ Ц.Чимэдцэрэн тєрсєн дvvгийнхээ хуриманд гараа гаргасан нь энэ. Vvнийг сонссон Улиастайхан атаархсаар л байсан. Тєд удалгvй "Ц.Чимэдцэрэн улсын 13.4 тэрбум тєгрєг идсэн гэнэ" хэмээсэн яриа гарахад насаараа банкинд ажилласан эцэг, эх ах дvv нь "Ийм их хэмжээний бэлэн мєнгє байдаг юм уу. Бид хараагvй шvv дээ" гэж уулга алдсан байдаг. Тун удалгvй "Хадгаламж" банк хувьд шилжиж улс алдсан мєнгєнийхєє тєлєєсєнд 13.4 тэрбумыг татвар тєлєгчдийн хєрєнгєєр тєлсєн. Ц.Чимэдцэрэнгээс сохор зоос ч гараагvй. Арга ч vгvй шvv дээ. Аваагvй гээд байхад нь "Чи авсан" гээд тулгаж ял оноодог єнєєдрийн тогтолцоог тэрбээр тун овжин ашигласан юм. Монгол Улсын шvvх ч тvvнийг тулган тасалсан гэхэд болно.

Єнєєдєр Ц.Чимэдцэрэн vvнийхээ ашгийг гаргаж байна. Саяхан Шvvхийн шийдвэр гvйцэтгэх газрын Зvvнхараа дахь чанга дэглэмтэй хорих ангийн даргын гарын vсэгтэй "Шvvгдэгч Ц.Чимэдцэрэн нь хоригдох хугацаанд сахилгын шийтгэл хvлээгээгvй. Манай хорих ангийн тэргvvний хvмvvжигч тул дэглэм бууруулж жирийн дэглэмтэй хорих ангид vргэлжлvvлэн хvмvvжvvлэх саналтай байна" гэсэн хvсэлтээ магадланд ирvvлжээ. Шvvхийн шийдвэр гvйцэтгэх ерєнхий газрынхан ч vvнийг нь дэмжин Сайдын зєвлєлд оруулахаар зэхэж байгаа аж. Улсад 13.4 тэрбум тєгрєгийн хохирол учруулсан хvн гурван жилийн дотор сайн хvн болдог, улмаар суллагддаг "гаж" тогтолцоо манайд бий болсны нэг жишээ энэ. Зvvнхараагийн хорих ангийнхны "нигvvлсэнгvй хайр" араасаа хардлага тєрvvлж тvvнийг нь иргэд ч мэдэх боллоо.

Зvvнхараагийн чанга дэглэмтэй хорих ангид Ц.Чимэдцэрэн хоригдож байхдаа єгєємєр гараа сунгаж нэг тэрбум тєгрєгийн хєрєнгє оруулалт хийжээ. Єєрєєр хэлбэл,(Ц.Чимэдцэрэн орчин нєхцєлєє сайжруулахын тулд нэг тэрбум тєгрєгийг Зvvнхараагийн чанга дэглэмтэй хорих ангид хандивлаж, тэднийхэн энэ мєнгєєр 670 метр урттай хашаа барьсан гэнэ. Гэхдээ энэ мєнгє тvvний халааснаас гараагvй. Vvнийг ах дvv нар нь тvvний тєлєє хийсэн гэх яриа Зvvнхараад дуулиан тарьжээ. Vvний хариу болгож амьтны хэл ам намжсан хойгуур Зvvнхараагийн чанга дэглэмтэй хорих ангийн удирдлага Ц.Чимэдцэрэнг "Сайн хvмvvжсэн" хэмээн тодорхойлж дэглэм бууруулах саналаа Шvvхийн шийдвэр гvйцэтгэх ерєнхий газарт хvргvvлсэн юм. Нэг тэрбум гаруй тєгрєг тєлєєд сайн хvмvvждэг бол гаргалгаа нь тун давгvй л байна. Даан ч тєлж байгаа мєнгє нь хадгаламж эзэмшигч, татвар тєлєгчдийнх гэж бодохоор дургvй хvрэх юм. Ц.Чимэдцэрэн Тахир соёотоос Зvvнхараад ирэнгvvтээ олны хэлдгээр "жаалсан" гэнэ.
Тэрбээр єрєєндєє ганцаар байж, гаднаас хоол захиалан, кабелийн телевизийн 100 гаруй суваг vзэж, єдєр тутмын 10 гаруй сонин гарчиглаж зуны сарыг зугаатай єнгєрvvлдэг бололтой. Тvvнийг ийм хэмжээнд байлгахын тулд тєрсєн эгч Ц.Энхтуяа хамгийн их санаа тавьсан гэдгийг зарим хvн нотолж байна. Учрал уу, тохиол уу, Ц.Чимэдцэрэнгийн гэх тодтголтой хэрэг хуулийнхны дунд хэлэлцэгдэж байхад тvvний хамтрагч нь Энхтуяа нэртэй байсан. "Хадгаламж" банкны кассын нярав хэмээн албан тушаалтай тэр эмэгтэй ч єнєєдєр ялаас мултарч бидний дунд байгаа гэх мэдээлэл бий.

У.Нэмэх.
Улс төрийн тойм

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж