“Ирээдүйн эрүүл хүнийг хэрхэн бий болгох бэ”

Хуучирсан мэдээ: 2012.11.09-нд нийтлэгдсэн

“Ирээдүйн эрүүл хүнийг хэрхэн бий болгох бэ”

Хорвоогийн шаргал наран манддаг хүний энэхэн орчлонд хүн гэдэг ховорхон заяаг олон мэндэлсэн энэ дэлхийн бүх хүмүүнд саяхан орсон цас мэт шив шинэхэн өдрийн мэндийг хүргэе. Наран ээж бидний дээрээс тэгш шугам татсан мэт хайр илчээ ав адилхан тусгаж,биднийг хүн болгон өсгөдөг.

Тэгвэл эргэн тойрон,эрүүл саруул өсөн бойжих нөхцөл боломж нь ямархуу байгааг  надаар дурьдуулахгүйгээр та бүхэн мэдэж байгаа. Үүнийг санасан бол түр өөр сэдвийг хөндмөөр байна.

Ер нь эрүүл хүн гэж ямар хүнийг хэдэх бэ гэж асуувал.

Бие болоод сэтгэлээрээ,сэтгэхүйгээрээ эрүүл хүнийг жинхэнэ утгаар нь эрүүл саруул хүн гэж нэрлэх биз. Тэгвэл гаднаа эрүүл саруул мөртлөө дотоод сэтгэлийн гүндээ эрүүл бус хүмүүс бидний эргэн тойронд бишгүй л их байна. Тэднийг монголчуудын эрт дээр үеэс хэлж ирсэн Гаднаа гяланцаг,дотороо паланцаг л гэх байх. Ийм хүмүүсийг  бид гаднаас нь хараад мэдэхгүй сэтгэлийг нь нээж онгойлгох боломжгүй хэдий ч хийж байгаа зүйл,үйлдэж байгаа үйлдэл,гаргаж буй зангаар нь түүнийг мэдэх боломжтой.

Бидний ирээдүй болсон дүү нар үр хүүхдүүд маань өсөж торниж байгаа орчин нөхцөл, тоглох тоглоом, үзэж хардаг зүйл нь дэндүү аймшигтай гэмээр болсон.

Учир нь нийгмийнхээ хөгжлийг дагаад эдэлж хэрэглэх,сонирхох зүйл нь ч бас өөр өөр болжээ.

Ирээдүйн эрүүл саруул хүнийг бий болоход гарцаагүй бид өөрсдөө л нөлөө үзүүлнэ. Учир нь бид ирээдүйн энэ эх орныг авч явах хүнээ бэлдэхын тулд одооноос өөрсдөө зөв сэтгэж,амьдралын зөв хандлагаар амьдрах хэрэгтэй. Гэр бүл гэдэг бол нийгмийн хамгийн бага нэгж тул гэр бүлээсээ хүүхэд ямар хүмүүжил соёл,магадгүй хэв маяг сурсан тэр хэвшлээрээ энэ нийгэмд орж ирдэг.

Телевизийн суваг солиод суухаар хаа сайгүй улс төр,хэрүүл маргаан,азгүйтэл,эсвэл нэг л реалити шоу гарна. Ийм мэдээллээр тэжээгдэн буруу хандлагаар услагдан ургаж байгаа бид бүхний ирээдүй өнгө алагласан цэцэг болох уу гудамжинд хаа сайгүй ургах зэрлэг шарилж болох уу.

Хүн өөрийн үр хүүхдийг сайн сайхан явахыг хүсдэг ч тэдэндээ амьдралын их хөлөг онгоц руу ороход нь замыг нь зөв тийш нь залж өгөхгүй бол амьдрал гэх тэр том далайн шуурганд онгоцоо хөмрүүлэхэд амархан байдаг.

Эерэг хандлагаар алсыг харан зорих нэгэн болж төлөвшсөн бол одоо жинхэнэ хөлөг онгоцны ахмад нь байж чадах юм.

Хүүхэд бол гэр бүлийн аз жаргал,эх орны ирээдүй,хүн төрөлхтөний залгамж амин хэлхээ. Хүүхэд бол ариухан сайхан ертөнц цав цагаахан цас мэт сэтгэлтэй.

Хэрэв тэр цагаан цаасыг урж тасдан,базаж хаяж,дээр нь эрээчин сараачиж болох хэдий ч жижигхэн цаасны булан дээр ч гэсэн хүнийг насан туршид нь зөв жолоодож явах ганцхан үгийг ч бичиж болдгийг хэрхэвч мартаж болохгүй.

Хүний хамгийн сайн тал бол хасах цэнэгийг нэмэх болгож чаддаг орчин гэж нэгэнтээ хэлсэн байдаг. Тэр хасах цэнэг нь болох зүйлүүд дээр хэлсэнчлэн амьдрах орчин нөхцөл муу,агаарын бохирдол,хүмүүсийн бухимдал,сэтгэлгээний хямрал,буруу хооллолт,зохисгүй хэрэглээ,хүнсний аюулгүй байдал,тэгээд л хээл хахууль,авилгал,хүнд суртал гэх мэт.

Эдгээрийг хэн хийж хэн өөрчлөлтийг хүсэхгүй хойш тавиад байгаан. Бид л өөрсдөө.

Ийм байж хэн нэгэнд буруугаа тохон дээш харан хөлөө тийчилж хэвтэх юун.

Харанхуй байна гэж зүхэж суухын оронд ганц ч болтугай лаа асаа гэсэн алдарт филисофи байдаг ш дээ.

Сайн хүн сайн бүтээгдэхүүн үйлдвэрлэе гэвэл эхлээд өөрийгөө л өөрчил. Дараа таныг бусад нь дагаад л ирнэ.

Буруу үлгэр дуурайлал бол эргээд таны толгой дээр чинь ирнэ. Би уншиж байсан сэтгэлээс огт гардаггүй нэг жишээг үүнтэй холбомоор байна.

Хоёр дотны найз байж. Тэр хоёрын нэг нь замын цагдаа юмсанж. Нэг өдөр найз нь ирээд цагдаа найздаа чи надад үнэмлэх жолоонд суулгүйгээр гаргуулаад өгөөч гэсэнд найз нь зөвшөөрчээ. Тун ч удалгүй найз нь жолооны үнэмлэхтэй болон хотын төвөөр салхи татуулан хурдлан давхиж байгаад нэгэн хүүг тайрч амь насыг хохироожээ. Гэтэл тэр хүү нь тэр үнэмлэх авч өгсөн найзынх нь хүү болж таарчээ.

Үүнийг уншихаар юу бодогдож байна.

Энэ жишээг татахдаа би хүн ер нь аливаа зүйлд хариуцлагатай ном дүрэм журмаар нь хийх хэрэгтэй. Өөрөө зөв хандлагатай байж чадвал бидний ирээдүй эрүүл саруул ухаантай нэгэн болж өсөж торних биз ээ.

Ингээд базаад нэг хэлбэл хичнээн улс орны байдал орчин нөхцөл ийм байгаа хэдий ч бид бүхэн л үүнийг өөрчилж чадна. Тэгвэл бидний ирээдүй мөнхөд орших болно. Хэрвээ та бэлтгэлээ хийж дууссан бол одоо гараандаа гарах цаг болсон.

Сэтгэлгээгээ өөрчилж алсыг харан урагш зөв замаар ирээдүйгээ хөтөл.

 Хүрэлбаатар овогтой Бат-Ирээдүй
Эх сурвалж: http://boljmor.blog.banjig.net/
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж