“Royal HD” телевизийн кино албанаас телевизийнхээ нэг жилийн ойд зориулан үзэгчдэд өвөрмөц бэлэг бэлтгэжээ. Тэд Монголын телевизийн урлагт сор болсон шилдэг эрэгтэй дуу оруулагч, жүжигчдийг нэгтгэн бүтээл туурвиж буй гэнэ. Гавьяат жүжигчин Г.Равдан, Н.Нэргүйбаатар, Соёлын тэргүүний ажилтан н.Дарамсүрэн, н.Наранбаатар болон МҮОНТ, UBS телевиз, “TV5”, “Боловсрол суваг”, “TV9”, “MN25” , “TM”, “Эх-Орон”, “Royal HD”, “NBS” телевизийн дуу оруулагч нар хамтран Оросын нэрт найруулагч Никита Михайлковын “12” хэмээх сонгодог уран бүтээл дээр ажилласан гэнэ. Нийт 15 жүжигчин нэгдэн дуу оруулсан түүх манай орчуулгын кинонд тун ховор аж. Тиймээс хамтран ажилласан уран бүтээлчид сэтгэл хангалуун байгаа гэнэ. Энэхүү бүтээл нь “Рояал” телевизийн нэг жилийн ойн өдөр буюу энэ сарын 11-нд 21.30 цагт үзэгчдэд хүрэх юм байна.
Г.ДАША