Тайваньтай энхийн гэрээ байгуулах санал дэвшүүлэв

Хуучирсан мэдээ: 2012.11.09-нд нийтлэгдсэн

Тайваньтай энхийн гэрээ байгуулах санал дэвшүүлэв

Олон улсын хамтын нөхөрлөл дунд Бээжин Тайванийн эсрэг цэргийн хүч хэрэглэх эрхээс өмнө нь татгалзаж байгаагүй.

Тайваньд байдлыг тогтворжуулах үүднээс харилцан итгэлцэл, цэргийн аюулгүй механизм бий болгох талаар Бээжин Тайпейд санал болгож байна гэж Хятадын коммунист намын Төв хорооны дарга бөгөөд БНХАУ-ын тэргүүн Ху Жиньтао пүрэв гаригт ХКН-ын XVIII их хурал дээр тайлан илтгэл тавихдаа мэдэгдэв.

Олон улсын хамтын нөхөрлөл дунд Бээжин Тайванийн эсрэг цэргийн хүч хэрэглэх эрхээс өмнө нь татгалзаж байгаагүй.

"Хоёр эргийн хооронд (Тайванийн хоолой) зөвлөлдөн тохиролцсоны үндсэн дээр энхийн гэрээ байгуулах нь бидний хоорондын харилцааг энх тайвнаар хөгжүүлэх шинэ ирээдүйг нээнэ” гэж Ху Жиньтао хэллээ.

Гэхдээ “тусгаар тогтносон Тайванийг” байгуулах салан тусгаарлах санаа бодлын эсрэг Бээжин эрс зогсоно гэдгийг тэмдэглэв. “Хятадын ард түмэн Тайванийг эх орноос нь салгахыг хэзээ ч зөвшөөрөхгүй” гэж Ху Жиньтао онцлон тэмдэглэв. Тэрээр Тайванийн засаг захиргаанд хандан “Тайванийн тусгаар тогтнолын эсрэг” нэгдсэн Хятадын байр сууринаас хамтран зүтгэхийг уриалжээ.

Эх газрын Хятад, Тайванийн хоорондын харилцаанд сүүлийн жилүүдэд дэвшил гарч шууд шуудан, тээвэр, худалдааны холбоо тогтсон, мөн эдийн засгийн хамтын ажиллагааны талаар хэлэлцээр байгуулсныг Ху Жиньтао сануулжээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж