Galaxy S3 борлуулалтаараа iPhone 4S-ийг давлаа

Хуучирсан мэдээ: 2012.11.09-нд нийтлэгдсэн

Galaxy S3 борлуулалтаараа iPhone 4S-ийг давлаа

Өмнөд Солонгосын “Samsung” корпорацийн бүтээл Galaxy S3 ухаалаг гар утас борлуулалтын хэмжээгээр анх удаа “Apple”-ын хит бүтээгдэхүүн iPhone 4S-ийг давсан тухай олон улсын “Strategy Analytics” судалгааны төвөөс мэдэгдсэн байна.  Тус төвийн төлөөлөгч Нейл Мавстоны мэдээлснээр сүүлийн гурван сарын хугацаанд Galaxy S3 18 сая ширхэг борлогдсон бол iPhone 4S 16.2 сая ширхэг борлогджээ.

Ийнхүү смартфоны зах зээлд “Samsung” тэргүүлж эхэлсэн ч “Apple” компанийн  өнгөрсөн есдүгээр сард гаргасан iPhone 5 Америк төдийгүй олон улсад хэрэглэгчдийг татаж, борлуулалт нь сайн байгааг судлаачид энэ үеэр онцолсон байна.

Galaxy S3-ын ачаар “Samsung”-ийн орлого сүүлийн гурван сарын хугацаанд 3,7 тэрбум евро буюу 5,9 тэрбум ам.доллараар нэмэгджээ.

Э.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж