![](https://news.mn/wp-content/archive1/politics/photo/2012/10/2b5daddacf0b745f/ac363be282d8d928original.jpg)
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, А.Тлейхан нарын өргөн мэдүүлсэн Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн болон дотуур байр, биеийн тамирын заалны барилга хангамжийн талаар хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх эсэх асуудлаар санал хурааж, гишүүдийн 78 хувийн саналаар дэмжлээ. Ингээд дээрх төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороонд шилжүүлэв.
Харин одоо чуулганы хуралдаанаар Хүний дархлал хомсдолын вирусын халдвар, дархлалын олдмол хомсдолоос сэргийлэх тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/, Хүний дархлал хомсдолын вирусын халдвар, дархлалын олдмол хомсдолоос сэргийлэх тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай төслийг хэлэлцэж байна.
Ш.ЧИМЭГ