Буэнос-Айрост эсэргүүцлийн жагсаал болжээ

Хуучирсан мэдээ: 2012.11.09-нд нийтлэгдсэн

Буэнос-Айрост эсэргүүцлийн жагсаал болжээ

Аргентиний нийслэл Буэнос-Айрост өчигдөр төрийн бодлого, үйл ажиллагааг эсэргүүцсэн олон мянган иргэдийн жагсаал болжээ. Сөрөг хүчний зүгээс энэ жагсаалтыг олон нийтийн сүлжээгээр зохион байгуулсан хамгийн том жагсаал хэмээснийг тус улсын мэдээллийн агентлаг мэдээлсэн байна.

Аргентиний олон мянган иргэд улс оронд нь инфляцийн төвшин өндөр, гэмт хэргийн өсөлт, авлига, хээл хахууль улам бүр гаарч байгаа зэрэг олон тулгамдсан асуудлыг хөндөж, ийнхүү эсэргүүцлийн жагсаал зохион байгуулжээ.

Ерөнхийлөгч Фернандес өнгөрсөн жил төрийн тэргүүнээр хоёр дахь удаагаа улиран сонгогдсоноос хойш нэр хүнд нь ихээхэн унасан гэнэ. Шинжээчдийн үзэж буйгаар тус улсад инфляци өсөн нэмэгдэж, 12 хувьд хүрсэн нь дээрхийн гол шалтгаан болж буй юм.

Аргентин дахь Олон улсын валютын сангаас өнгөрсөн есдүгээр сард тус улсыг ирэх арванхоёрдугаар сар хүртэл инцляцийн төвшинг тогтвортой байлгахыг үүрэгдсэн байна. Гэсэн хэдий ч тул улсад инфляцийн төвшин маш өндөр байгаа юм.

Э.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж