
Мьянмар улсын хувьд тус улсын эдийн засаг, улс төр болон нийгмийн салбарын бусад шинэчлэлийг Америкийн Засгийн газраас үргэлж дэмжсээр ирсэн бөгөөд Обамагийн энэ удаагийн айлчлал мөн Мьянмарын ардчилсан шинэчлэлийг дэмжихэд гол зорилго нь орших гэнэ. Цагаан ордны төлөөлөгч Жей Карни “Ерөнхийлөгч Обамагийн Мьянмарт хийх энэ удаагийн айлчлал нь бүхэлдээ тус улсын нийгмийн шинэчлэлийг дэмжихэд онцгойлсон анхаарсан цогц асуудлыг хамарна” хэмээн мэдэгджээ.
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хилари Клинтон мөн дээрх асуудлаар өнгөрсөн жил Мьянмарт төрийн дээд хэмжээний айлчлал хийж байсан билээ.
Э.АНХТУЯА