Монголын орчин үеийн циркийг үүсгэн байгуулагч Ж.Раднаабазар агсны
мэндэлсний 100 жилийн ойг тохиолдуулан “Шинэ цирк” төвөөс олон арга
хэмжээ зохион байгуулахаар төлөвлөжээ. Ойн хүрээнд өсвөрийн циркчдийн анхдугаар фестивалийг энэ сарын 15-17-нд зохион байгуулах аж. Фестивальд 8-18 насны өсвөрийн циркчид авьяас чадвараараа уралдах бөгөөд үүнд Дархан-Уул, Эрдэнэтийн “Шонхоодой” цирк, Өмнөговь аймгийн “Галбын говь”-ийн залуу циркчид оролцох тухайгаа мэдэгдээд байгаа гэнэ. Мөн Ж.Раднаабазар агсны мэндэлсний 100 жилийн ой тохиолдуулан өнгөрсөн тавдугаар сард түүний хүү, хөгжмийн зохиолч Р.Энхбазар “Би тэнгэр эцэгтээ өргөх дуу” тоглолтыг хийсэн бол охин Р.Нарантуяа нь “Шарласан хуудаснаа амилах аавын минь дүр төрх” дурсамж хэвлүүлжээ. Тус номын нээлт энэ сарын 16-нд Хаан банкны номын санд болох юм байна.

Харин өнөөдөр “АСА” циркт Ж.Раднаабазар агсны мэндэлсний 100 жилийн ойд зориулсан үе үеийн циркчдийн нэгдсэн тоглолт 19.00 цагт ганцхан удаа болно. Тоглолтод “Шинэ цирк”, “Circus Mongolia Khadgaa” зэрэг циркийн олон салбар байгууллагын уран бүтээлчид нэг дор чуулан нэгдсэн тоглолтоороо үзэгчдэдээ бэлэг барих нь ээ. Уг тоглолтод циркийн бүх төрлийн үзүүлбэрүүд багтаж буйгаараа онцлогтой гэнэ.
Г.ДАША