БНСУ-д сурч, ажиллахаар очсон монголчууд зөвхөн хичээлдээ шамдах, ажилд нухлагдах бус илүү оюунлаг болж байна. Тэд “БНСУ дахь Монгол номын сан” хөдөлгөөн өрнүүлж, энэ сарын 11-нд нээлт хийхээр болжээ. Ханьяан, Хансон их сургуулийн оюутнууд, БНСУ дахь монголчуудын сайт хамтран энэхүү номын санг байгуулах ажлыг санаачилсан байна. БНСУ-д байгаа монголчууд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх, шинэ ном сольж унших, хоорондоо уулзаж ном солилцох орчныг бүрдүүлэхээр жижигхэн танхим олж номын сангаа байгуулжээ.
Монголын нууц товчоо, Зен Дуны “Чонон сүлд”, Б.Шүүдэрцэцэгийн “Домогт Ану хатан”, Хон хэрэйдийн Энхбатын “Чонын хүү”, Ерөнхийлөгч асан Н.Багабандийн “Титэм үг” тэргүүтэй номуудаас гадна толь бичгүүд, гарын авлага зэрэг цөөнгүй номыг санаачлагчид цуглуулж номын сангаа баяжуулсан байна.
Д.ОЮУН