
Поп од Рианна шоуны сахиусан тэнгэрүүдэд зориулан “Unapologetic” цомогтоо багсан “Diamonds”, “Fresh Off the Runway” гэх дуунуудаараа ая барьсан байна.
Тэрээр шоуны тайзан дээр халуухан загвар өмсөгчдөөс дутахааргүй дур булаам байж чадсан бөгөөд ягаан торон богино өмсгөл болон хар өнгийн тачаангуй даашинзаар гангарчээ.
Түүнчлэн Рианна шоуны тайзны ард алдарт сахиусан тэнгэрүүдтэй хамт зургаа даруулаад амжсан ба дараа нь зурагнуудаа Facebook, Twitter хуудсандаа тавьсан байна.
Б.АНХТУЯА

