Дарга нарын хүүхдийн “дамжаа”

Хуучирсан мэдээ: 2012.11.09-нд нийтлэгдсэн

Дарга нарын хүүхдийн “дамжаа”

Монголчуудын ихэнхийн итгэл найдварыг тээсэн “Эрдэнэс тавантолгой” гэдэг компани өнгөрсөн Засгийн газрын үед хальти “амь ороод” өдгөө бүр таг болжээ. Уг нь бол монгол хүн бүрийн ирээдүйд нөлөөлөхүйц ашиг орлого, хөгжил дэвшлийг энэ компаниас хүлээж байсансан. Нүүрсний нөөцөөрөө дэлхийд томд тооцогдох орд эзэмшдэг энэ компани урагшгүй Засгийн газрын уймраа бодлогоос болж нам суужээ. Ямарч хамаагүй аргаар сонгуулийн өмнө ард түмнээс оноо авах гэсэн улстөрчид олсон бүх мөнгийг нь ирээдүйд олох хөрөнгөтэй нь амлалтандаа тараагаад өрийн дарамтад оруулсан байна. Хэдийгээр өнөөдөр хүнд байдалд байгаа боловч энэ компани Монголын ирээдүйд маш ач холбогдолтой. Ирээдүйн Эрдэнэт л гэсэн үг. Дэд бүтэц хөрөнгө санхүүгийн маш том гигант болно. Үүнийг нь харин манай дарга даамалууд гэм биш зан, андахгүй очоод бүгд л үр хүүхдээ том жижиг албан тушаалд “шургуулчихаж”. Тухайн үедээ хэвлэлээр Эрдэнэтийн Ганзоригийн хүү  Эрдэнэставантолгойн дэд захирал  гэж бичиж байсан. Хүн ам цөөтэй, мэргэжил мэдлэгтэй ховор байж болно л доо. Гэхдээ л улсын хоёр том  гигантийг аав хүү хоёр удирдана гэхээр сонин байгаа юм. Назарбаевтай улсад бол болдог л байх. Харин манайд бол даанч дээ. Энэ компанид заларсан дарга нарын хүүхэд үүгээр тогтохгүй.

 УИХ-ын экс гишүүн Батж.Батбаяр,  Г.Батхүү  нарын  хүүхдүүд  мөн энд ажилладаг.  Дэд бүтэц эрчим хүчний сайд хийж байсан Ц.Цэнгэлийн хүү бас энэ компанид газрын дарга гэхээр дарга нарын хүүхдийн “дамжаа” болсон нь эрхгүй харагдаж байгаа биз дээ. Шинээр томилогдсон дарга нар нь энэ байдлыг яахаа мэдэхгүй толгойгоо илж суугаа сурагтай. 

Б.СОНДОР
Эх сурвалж: www.topmedee.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж