Германд төрөлт буурч байна

Хуучирсан мэдээ: 2010.05.19-нд нийтлэгдсэн

Германд төрөлт буурч байна

Гэрэл зургийг  ©AP

Өнгөрсөн жил Германд төрөлт эрс буурсан гэж холбооны статистикийн мэдээнд хэлсэн байна. Германд 651 мянган хүүхэд өнгөрсөн онд мэндэлжээ. Ингэснээр Германы хүн ам нь 82 сая орчим билээ.
Шинээр төрөгсдийн тоог 2008 онтой харьцуулахад 3,6 хувиар бага буюу цэвэр тоогоор 30 мянга болсон байв. Статистикийн тоо бүрэн биш ч гэсэн энэ үзүүлэлт нь 1948 оноос хойших хамгийн бага төвшин боллоо гэж Tagesspiegel сонин бичжээ.
Үүний зэрэгцээ Германд үхлийн тоо өнгөрсөн жил ялимгүй буужээ. Үхлийн тохиолдол нь шинээр төрөгсдөөс 190 мянгаар их болсон байна. Энэ үзүүлэлт 2008 онд 168 мянга байжээ.
Гэр бүлийн хэрэг эрхэлсэн сайд Христийн ардчилсан холбооны Кристина Шредер (Kristina Schroeder) төрөлт багассаныг герман эмэгтэйчүүдийн тоо цөөрсөнтөй холбон тайлбарлаж байна. Зөвхөн сүүлийн дөрвөн жилд 15-49 насны эмэгтэйчүүдийн тоо хагас саяар буурсан байна.
Spiegel-ийн онцолсноор уугуул иргэдийн дунд төрөлт буурч байгаа нь бүх Европын улс орнуудын дунд байгаа нийтлэг үзүүлэлт гэнэ. Нөгөө талаас Европт ирж байгаа цагаачдын дунд төрөлт дээгүүр үзүүлэлттэй байна. Европын холбооны (Нидерланд, Их Британи, Португали, Австри, Итали, Франц, Испани ба Герман) найман оронд цагаачдын шинээр төрсөн хүүхдийн тоо 1997-2006 онуудад 3-8 хувиар нэмэгджээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж