“Гранд”-ын шинэ дугаар гарлаа

Хуучирсан мэдээ: 2012.11.09-нд нийтлэгдсэн

“Гранд”-ын шинэ дугаар гарлаа

Чанартай зүйлийн үнэ цэнэ цаг явах хэрээр баттай байр сууриа тодорхойлж
байдаг тэр л жамаар “Гранд” сэтгүүлийн амжилт дугаараас дугаарт урагшилж
буй. Энэ удаад Монголын №1 уншууртай сэтгүүл болсныг үндэсний
мэдээллийн хамгийн том портал news.mn-ий онлайн судалгаа баталж байгаа
юм. 76 нүүртэй тус сэтгүүл үргэлж шинэ содон сонирхолтой мэдээ мэдээлэл,
даацтай нийтлэл ярилцлагаараа уншигчдыг байлдан дагуулж ирсэн. Энэ
дугаартаа 2 хүчирхэг хатагтайг онцолжээ. Яруу найрагч Ц.Хулан хатагтайн
намрын шувуудаар дайсан захидлыг эзнээс нь албан ёсны зөвшөөрөл авч
нийтлүүлсэн нь олон олон хүн найрагч хатагтайн Монголын ард түмэнд
хаягласан сэтгэлийн эмзэглэлийг уншаасай гэснийх бололтой. Нөгөө нь
зохиолч, сэтгүүлч Б.Шүүдэрцэцэг. Баатарлаг, дайчин Ану хатны түүхийг
дэлгэцэнд мөнхлөх түүхэн төсөлд ханцуй шамалсан зохиолч бүсгүйн
ярилцлага их зүйл бодогдуулахаар даацтай, үнэн үгтэй болжээ.

Цаашилбал,
“Мон-Уран”-ын Б.Наранхүүгийн Сардин арал дахь усан онгоц, Г.Алтан
хатагтай уул уурхай, банкны салбараар бизнесээ өргөжүүлсэн тухай,
Х.Отгонтуяа хатагтайг эмээ болгох гэж буй хүү нь хэрхэн сюрприз барьсан,
Ю.Цэдэнбалын орон дээр унтдаг нууцлаг тэрбумтан, С.Зориг агсаны гэргий
Д.Булганы нууц, монгол төр сахилгагүй сайдуудаар толгойлуулах болсон
жишиг буюу Н.Алтанхуягийн анхны гэргий Ганчимэг, дуучин
Г.Эрдэнэтунгалагийн экс нөхөр Б.Сэр-Од начны сэргэн мандалт, монгол
охидын цасан дээрх эротик шоу, буудлагын Д.Мөнхбаяр герман
дасгалжуулагчаасаа салж, монгол залуутай хуримласан тухай гээд олон
сонирхолтой, урд өмнө нь хэвлэлүүдэд гарч байгаагүй сенсааци шуугианууд
“Гранд”-ын энэ удаагийн дугаарт багтжээ. Та бүхэн “Гранд” сэтгүүлээс
хотын бүх томоохон супермаркетууд, номын худалдаа, хэвлэлийн киоскуудаас
худалдан авч, амтархан уншаарай.

Эх сурвалж: "WWW.GRANDNEWS.MN"

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж