“Ард түмэн Та-Хаан” хэлэлцүүлэг болно

Хуучирсан мэдээ: 2012.11.09-нд нийтлэгдсэн

“Ард түмэн Та-Хаан” хэлэлцүүлэг болно

Монгол Улсын Шадар сайд Д.Тэрбишдагвын санаачилгаар зохион байгуулж буй “Ард түмэн Та-Хаан” хэрэглэгчдийн үндэсний хэлэлцүүлэг өнөөдөр 10.00 цагт Төрийн ордонд эхэлнэ. Үүнтэй зэрэгцэн Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газрын байранд барилга, орон сууцны асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлж, Төрийн ордонд болж буй хэлэлцүүлэгтэй шууд холбогдохоос гадна Улсын их дэлгүүрийн өмнөх дэлгэцээр ард иргэд санал хүсэлтээ илэрхийлж, эрх бүхий албан тушаалтнуудаас хариултаа газар дээр нь авах боломжтой аж. Энэхүү арга хэмжээнд хэрэглэгчид, бизнес эрхлэгчид, төрийн болон төрийн бус байгууллагуудын төлөөлөгчид, олон нийтийн байгууллагын төлөөлөл, орон нутгийн төлөөлөгчид урилгаар оролцох юм байна.

Т.МАША

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж