Халамжтай аав, хүсэмжит хань, Холливудын чадварлаг жүжигчин Брэд Питтийн бас нэгэн авьяас илэрлээ. Тэрээр тавилгын дизайнераар ажиллаж, хамгийн шинэлэг загвар бүхий гэр ахуйн тавилгын загварын коллекц бүтээжээ.
Брэдийн загварын коллекцид ширээ, сандал, унтлагын орны загварууд багтсан байна. Тэрээр Францын алдарт Art Deco брэндийн загвар зохион бүтээгч Фрэнк Флоротой хамтран ажиллаж буй бөгөөд Брэдийн сэтгэхүйд амилсан тансаг тавилгыг тус компани үйлдвэрлэх аж. Тансаг хийц, хэв маяг бүхий түүний загварын коллекц энэ сарын 13-нд Нью-Йоркт нээлтээ хийх юм байна.
Брэд анх 1990 онд тавилгын шинэ содон загвар бүтээж байсан бөгөөд ийнхүү бодит болно гэдэг зөвхөн мөрөөдөл төдий байсан гэнэ.
Э.АНХТУЯА