Өнөөдөр ихэнх нутгаар, ялангуяа нутгийн төв хэсгээр ахиухан хэмжээний цас орж, цасан шуурга шуурч хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна.
цаг агаарын урьдчилсан мэдээ:
Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун зүгийн нутгийн зүүн хэсэг, төвийн ихэнх нутаг, говь болон зүүн зүгийн нутгийн зарим газраар цас орно. Салхи нутгийн баруун хагаст баруун хойноос, бусад нутгаар зүүнээс секундэд 9-14 метр, цасан шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 9-14 градус, Эхийн голын Баянбүрд болон говийн нутгийн зүүн хэсэг, Дорнод, Дарьгангын тал нутгаар 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, бусад нутгаар 3-8 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Цас орно. Салхи зүүн хойноос секундэд 7-12 метр, цасан шуурга шуурна. Хүйтэрч 3-5 градус хүйтэн байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 6 градус хүйтэн, харьцангуй чийг 74хувь, агаарын даралт 863 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна