Сомалчуудын цаазаар авна

Хуучирсан мэдээ: 2010.05.19-нд нийтлэгдсэн

Сомалчуудын цаазаар авна

Йемены шүүхэд байгаа сомаличууд. Гэрэл зургийг ©AFP

Йемены шүүх өнгөрсөн жилийн дөрөвдүгээр сард Йемены танкерыг барьцаалан багийн гишүүдээс хоёр хүнийг хөнөөсөн Сомалийн зургаан далайн дээрэмчинд энэ мягмар гаригт алах ял өглөө. Өөр зургаан дээрэмчин шоронд 10 жил хоригдохоор болжээ.
Ял сонссон 18-47 насны сомаличууд даван заалдах эрхийг шүүхээс шаардав. Тэдний нэг нь гэрч байхгүй учраас хэргийг баталж чадахгүй хэмээн хэлж байв.
Танкер "Кана" (Qana) Йемены Аль-Мукалла боомтоос гараад сомалийн дээрэмчдэд барьцаалагдсан байлаа. Тус орны далайн цэргийнхэн дараагийн өдөр нь танкерыг дайран эзэлж дээрэмчдийг баривчилсан юм. Олон улсын далайн товчооны (IMB) мэдээгээр Сомалийн далайн дээрэмчид Адены булан ба Арабын тэнгист 2009 онд 217 удаа хөлөг онгоцуудад зэвсэгт халдлага хийжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж