
Тайзны орчин үеийн шинэлэг хэлбэрийг эрэлхийлэгч тус компани нь энэ удаад Монголын тайзнаа контенпорари урсгалаар дуу, бүжиг хосолсон жүжгийг анх удаа толилуулах гэж буйгаараа онцлог юм. “Зүрхэн тасархай” зохиолыг Хейнер Муллер бичиж, Рубен Поландо найруулсан байна. Жүжиг гурван дүртэй байх ажээ. Үүнд, дуучин К.Номинжингоос гадна “Миту” компанийн жүжигчин Жастен Нестор, Майкл Литтиг нар тоглох аж. Уран бүтээлч зочид Монголд хэдийнэ ирж, жүжгийн бэлтгэлдээ ороод байгаа бол дуучин К.Номинжин ойрын өдрүүдэд эх орондоо буух гэнэ. Уг жүжгийг Монголын урлагийн зөвлөлийн дэмжлэгтэйгээр үзэгчдэд хүргэж байгаа. Ашгийн бус тоглолт учраас тасалбарын үнийг 5000 төгрөг байхаар тогтоожээ.