Хуучирсан мэдээ: 2012.11.08-нд нийтлэгдсэн

iPhone С үнэлгээ авчээ

Хэрэв iPhone 5 утсыг жирийн оюутан гэж тооцвол далд нөлөөллөөрөө C үнэлгээ авчээ. InsuranceQuotes ухаалаг гар утас хүний эрүүл мэнд, байгаль орчин болон эдийн засагт үзүүлж буй далд нөлөөг харгалзан дээрх үнэлгээг өгчээ. InsuranceQuotes-ын сонирхолтой судалгаанаас харахад ухаалаг гар утсыг бүтэн жил цэнэглэхэд гарах зардал бага боловч дагалдах хэрэгсэл болон хамгийн сүүлчийн apps-уудыг оруулж тооцвол  iPhone-ын үнэ жирийн америк хүний цалингаас дөрвөн хувиар үнэтэй байгаа юм. Харин одоо эрүүл мэнд, эдийн засаг, байгаль орчны үр дагаварыг тооцож үзье.  2012 он гарснаас хойш Foxconn-ы 150 хүн амиа хорлоно хэмээн сүрдүүлсэн аж. Тэднээс 10 нь амиа хорлохыг завдсан тул iPhone-ы хүний эрүүл мэнд сэтгэхүйд нөлөөлөх үзүүлэлтэд InsuranceQuotes С үнэлгээ өгчээ.

Дэлхий даяар 170 сая хэрэглэгчтэй iPhone-ы байгаль орчин дахь эерэг нөлөө 49 хувьтай байгаа тул B үнэлгээ өгсөн байна.

Харин АНУ-ын ДНБ-ний 0.33 хувийг бүрдүүлж буйн төлөө  iPhone-д эдийн засгийн хувьд B үнэлгээ өгчээ. InsuranceQuotes дээрх эрүүл мэндийн С, байгаль орчны B үнэлгээ болон эдийн засгийн B үнэлгээг харьцуулахад iPhone-ы нийт үнэлгээ  С  гарчээ.

Н.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж