
“Gambit” кинонд Диазаас гадна Английн нэрт жүжигчин Колин Фөрт, Том Кортни, Алан Рикман нар мөн тоглож байгаа гэнэ. Энэхүү кино анх 1966 онд жүжигчин Майкл Кейн, Ширли Маклейн нарын тоглосноор үзэгчдийн хүртээл болж байсан бөгөөд киноны шинэчилсэн хувилбарыг Америкийн найруулагч Майкл Хоффмэн найруулсан аж. “Gambit” энэ сарын 21-наас эхлэн Их британид үзэгчдийн хүртээл болох юм байна.
Э.АНХТУЯА