’’Ахан дvvс’’-ийн эрх ашиг ба ’’Дорнод-Уран’’

Хуучирсан мэдээ: 2010.05.19-нд нийтлэгдсэн

’’Ахан дvvс’’-ийн эрх ашиг ба ’’Дорнод-Уран’’

Цємийн энергийн комисс єнгєрсєн хоёрдугаар сарын эхээр хуралдаж, 2010 онд ураны салбарыг хэрхэн хєгжvvлэхээ хэлэлцсэн. Тодруулбал, цємийн эрчим хvчийг эхний ээлжинд Монголд нэвтрvvлэх тухайд зарчмын хувьд тохиролцсон билээ.
Мянган мегаваттын хvчин чадалтай атомын цахилгаан станц барихад дор хаяж хоёр тэрбум ам.доллар хэрэгтэй. Харин ийм станцтай болсон тохиолдолд Монголын "брэнд"-vvдийн нэг нь цємийн эрчим хvч болно. Дээрх хуралдаанаас баталсан "мєрєєдлийн жагсаалт"-ын гол агуулга нь энэ юм. Гэвч энэхvv жагсаалтыг бодит ажил болгох нь Орос-Монголын хамтарсан "Дорнод-Уран" компанийг хэрхэн байгуулахаас ихээхэн шалтгаална.

Манай улсын ураны нєєцийг биднээс тvрvvлж дэлхий нийтэд зарласан "Рос-Атом"-ын ерєнхийлєгч Сергей Кириенкогоос сураг алга. Уг нь тэрбээр "Дорнод-Уран"-ы асуудлаар Улаанбаатарт ойр, ойрхон бууж мордох л цаг. Гэвч таг чиг. Уг учрыг лавлавал, "Дорнод-Уран"-ыг хамтран байгуулах учиртай "Мон-Атом", "Рос-Атом"-ынхон хоорондоо vг хэлээ ололцохгvй нэлээд цаг гарздаж байгаа аж.

Албаны зарим эх сурвалж энэ талаар тайлбар єгєхдєє "Оросуудын шантааж хэрээс хэтэрлээ" хэмээх болов. "Дорнод-Уран"-ыг албан ёсоор байгуулахад хамгийн их тээг болж буй нь хоёр талын тохиролцоо юм. Эх сурвалжуудын єгvvлж буйгаар, хойд хєршийнхєн "Орос, монгол ахан дvvс тус компанийг 50:50 хувь эзэмших ёстой" хэмээн гэдийсээр байгаа. Монголчууд ч мєчєєгєє єгєхгvй "Танайхан 49 хувийг эзэмшвэл эзэмш" гэсэн байр суурьтай байгаа аж.

Монголын ураны нєєцийг захиран зарцуулах эрхтэй тус компанийг байгуулахад єєр нэгэн том шалтгаан бий. УИХ-аас томилогдсон ажлын хэсэг социализмын vед судалж, нєєцийг нь тогтоон заримыг нь ашиглаж эхэлсэн ураны ордуудын лицензийг зарим компанид олгосон "гэм"-ийг саяхан илрvvлсэн. Нэг ёсондоо тєсвийн хєрєнгєєр "чулуу" болгож авсан ордуудыг хувийн компаниудаас эргvvлэн авах их аян ийн эхэлснээс хамаг явдал шалтгаалжээ. Мэдээж хэрэг, тєрийн тvшээдийн "ємгєєлєл"-д багтсан Мардай, Дорнод, Гурванбулагийн орд газартай холбоотой 12 лицензийг буцааж авна гэхтэй зэрэгцэн Канадын биржид бvртгэлтэй "Хан ресорсез" компанитай холбоотой дуулиан дэгдсэн. Тєрийн ємчит "Мон-Атом", "Хан ресорсез" компани єнгєрсєн нэгдvгээр сарын хамтран ажиллах санамж бичигт гарын vсэг зурсан билээ.

Гэвч Цємийн энергийн газар уг санамж бичгийг "Цємийн энергиин тухаи хуулиин зарим заалтыг зєрчсєн" гэж vзсэн учраас хvчингvйд тооцсон юм. Ийнхvv улсын мєнгєєр бvтээн байгуулсан орд газрынхаа 51 хувийг тєр эзэмших ёстой, бас ёсгvй гэсэн хоёр талын маргаан "Дорнод-Уран" хамтарсан компанийг байгуулахад мєн ч чєдєр тушаа болж байна.

Цємийн энергийн газрын зарим мэргэжилтний тайлбарлаж буйгаар, "Хан ресорсез"-ийн тусгай зєвшєєрлийг тvр тvдгэлзvvлчихээд байхад "Мон-Атом" компани тэдэнтэй санамж бичиг vзэглэлцсэнээрээ буруутан болчихоод байгаа гэсэн. "Мон-Атом" компанийн захирал Р.Бадамдамдингийн хувьд "Уг санамж бичгийг хэдэн сарын туршид олон талаас нь дvгнэсэн ч зєрчил илрvvлж чадаагvй" гэж байв. Єнєєдрийн байдлаар, "Хан ресорсез"-ийн хувьцааг Орос 65 канад центээр, Хятад 95 канад центээр худалдан авах санал тавьжээ. Япон, Хятадууд ч тус компанийнханд хамтран ажиллах санал тавьсан юм билээ.

Монголын ураны салбарт гурвалжилсан ашиг сонирхол хєндєгдсєєр багагvй хугацаа єнгєрчээ. Оросуудын мэдэлд Дорнодын сав газар, Францын "Арева" группийнхний "ємчлєлд" Дорноговь, Япон, Ємнєд Солонгосчуудын "атга"-нд Дорноговь, Дундговь орчим дахь ураны ордууд аль хэдийнэ багтсан. Харин оросууд "Дорнод-Уран" компанийг монголчуудтай хамтран байгуулах асуудалд тvшиглэн Монголын ураны салбарыг хяналтдаа авахыг эрмэлзэж байна.
Тэдний хувьд, тохиролцоо, эзэмших хувь, орд газар гэсэн дvрмээр хойноос нvvдэл хийж эхэллээ. Япончууд оросуудтай Монголын ураны салбарт хамтран ажиллахаар єнгєрсєн онд тохиролцсон ч энэ ажил хойшилсоор буйг "Дорнод-Уран" компанитай холбож ойлгохоос єєр аргагvй. Наран улсын хєрєнгє оруулагчид ч vvнийг анзаарч, "Арева" группийнхэнтэй хамтран ажиллахаар болсон. Ямартай ч "ахан дvvс"-ийн маргааныг Засгийн газар тун удахгvй эцэслэн шийднэ. Тэр vед хоёр талын эзэмших хувь тодорхой болох юм. Тавантолгойн Хєрєнгє оруулалтын гэрээ Vндэсний аюулгvй байдлын зєвлєл дээр "гацаж" байх зуур "Дорнод-Уран"-тай холбоотой сэдэв ийнхvv "сэдэрлээ".

З.Урансvх.
Улс төрийн тойм сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж