“Хүрэл арслан”-гийн эздийг шагнана

Хуучирсан мэдээ: 2012.11.08-нд нийтлэгдсэн

“Хүрэл арслан”-гийн эздийг шагнана

Жил бүр БНХАУ-д  зохион байгуулдаг Олон улсын циркийн “А” зэрэглэлийн тэмцээнд “Circus Mongolia Khadgaa” циркийн уран бүтээлчид амжилттай оролцон, “Хүрэл арслан” цомын эзэн болсон тухай бид өмнө нь мэдээлсэн билээ.  Өнөөдөр ССАЖЯ-ны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Н.Энхтүвшин тэдэнтэй уулзан, амжилт, уран бүтээлийнх нь талаар танилцлаа.

Н.Энхтүвшин “Circus Mongolia Khadgaa” циркийн уран бүтээлчдэд улам их амжилт гаргахыг хүсэн ерөөж, цаашид  ССАЖЯ-ны зүгээс олон улсын уралдаан наадамд оролцоход нь дэмжиж ажиллана  гэдийг илэрхийлэв. Мөн Засгийн газрын 120-р тогтоолын дагуу Олон улсын хэмжээнд зохиогддог соёл, урлагийн их наадам, уралдаан, үзэсгэлэн, номын яармагт оролцож, онцгой амжилт гаргасан соёлын ажилтан, уран бүтээлчдэд мөнгөн шагнал олгох журмын дагуу “Хүрэл арслан”-гийн эздэд мөнгөн шагнал олгох болсныг тэрбээр дуулгасан юм.

Дашрамд сонирхуулахад, энэ удаагийн тэмцээнд дэлхийн 16 улсын 26 хамтлаг, 200-гаад циркийн жүжигчин оролцсон юм. “Circus Mongolia Khadgaa” циркийн есөн акробатчин "Storm" үзүүлбэрээрээ энэхүү тэмцээнд өрсөлдөж, “Хүрэл арслан”-гийн эздээр шалгарсан билээ.

Г.ДАША
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж