Эрчим хүчний доголдол үүсэхгүй гэв

Хуучирсан мэдээ: 2012.11.08-нд нийтлэгдсэн

Эрчим хүчний доголдол үүсэхгүй гэв

“Цахилгааны ачаалал, хэрэглээ нэмэгдэж байгаа ч эрчим хүчний доголдолд орохгүй гэдэгт найдаж, тайван байж болно” хэмээн Эрчим хүчний яамны Стратегийн бодлого, төлөвлөлтий хэлтэсийн дарга П.Товуудорж news.mn-д мэдээллээ.  

Тэрбээр мөн “Эрчим хүчний доголдолд орохгүй. Энэ жилийн эрчим хүчний хэрэглээ яаж өсөх тухай төлөвийг арван сард тооцоолж гаргасан. Өнгөрсөн оны нэгдүгээр сард эрчим хүчний хэрэглээний хамгийн оргил үе 803 мегават хүрч байсан. Энэ жил 860 мегаватт болж өснө гэж тооцоолсон байгаа. Цахилгаан станцууд бүрэн хүчин чадлаараа ажиллахын хажуугаар ОХУ-аас авдаг импортын эрчим хүчний хэмжээг 170 мегаватт болгож нэмэх техникийн бүрэн хүчин чадал байгаа. Оросоос дунджаар 120-130 мегаваттын цахилгаан авдаг ч 170 болгож нэмэх хүчин боломжтой. Мөн Ньюком группын 50 мегаваттын салхин станцын угсрах ажил дуусч байгаа учраас 12 сараас эрчим хүчний шугамд цахилгаан нийлүүлж эхэлнэ” гэв.

Эрчим хүчний нийлүүлэлтийг нэмэхийн тулд “ТЭЦ 4”-ийг 100 мегаваттын хоолойгоор өргөтгөх Засгийн газрын шийдвэр өнгөрсөн долоо хоногт гарсан. Энэ төслийг 18 сарын дотор гүйцэтгэхээр төлөвлөжээ.

Б.ХАЛИУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж