![](https://news.mn/wp-content/archive1/politics/photo/2012/10/1aed90de1f749687/a48830f1cc0102d1original.jpg)
![](https://news.mn/wp-content/archive1/politics/photo/2012/8/446c053ceb4afea0/2d78ffd7a667008ebig.jpg)
УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаан үргэлжилж байна. Чуулганы үдээс хойшхи хуралдаанаар 2013 оны Төсвийн төслийн гуравдугаар хэлэлцүүлгийг хийж дуусган, асуулт, хариултаар үргэлжиллээ. Ингээд дөнгөж сая Монгол Улсын 2013 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2013 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гуравдугаар хэлэлцүүлгийг дуусгаж, дөрөвдүгээр хэлэлцүүлгийг эхлүүллээ. Одоо төсвийн төслийн зүйл, заалт бүрээр санал хурааж байна. Ингэснээр Монгол Улсын 2013 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2013 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2013 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг өнөөдөртөө багтаан баталж дуусгах бололтой.
Ш.ЧИМЭГ