![](https://news.mn/wp-content/archive1/politics/photo/2012/8/7ed508de990cd156/c9bb592f84d7a803big.jpg)
Уул уурхайн сайдын тайлбараар бол Монгол Улс дизель түлшний 12 хоногийн нөөцтэй бол авто бензиний 48 хоногийн нөөцтэй байгаа аж. Гэхдээ энэ нь төмөр замаар тээвэрлэгдэн ирж буй нефтийн бүтээгдэхүүнийг оруулаад тооцсон тоон үзүүлэлт гэв. УИХ-аас энэ төрлийн бүтээгдэхүүний нөөц бүрдүүлэхтэй холбоотой тогтоол гаргаж байсан. Түүнд 120 хоногийн нөөцтэй байх ёстойг хуулиар баталгаажуулж өгсөн ч аль ч шатанд хууль хэрэгжилгүй явж ирснээс өнөөдрийн хүнд нөхцөлд ирээд байгаа тухай сайд онцоллоо.
Г.ДАРЬ