
Тухайлбал, “Жаст-Ойл” компани Архангай аймгийн Цэцэрлэг, Өвөрхангайн Хархорин суман дахь ШТС-ууддаа дизель түлшийг 2100 төгрөгөөр зарж эхэлсэн байна. Өчигдөр 1850 төгрөг байсан дизель түлш ийнхүү өнөөдрөөс нэмэгдсэн үнээр хэрэглэгчдэд хүрч эхэлсэн байна. Мөн МТ компанийн Дорноговь аймгийн төв Сайншанд дахь ШТС-ууд 1450 төгрөгийн үнэтэй А-80 бензинээ 1550 төгрөг буюу 100 төгрөгийн, 1700 төгрөгийн үнэтэй АИ-92 бензинээ 1780 буюу 80 төгрөгийн, 1850 төгрөгийн үнэтэй дизель түлшээ 1900 буюу 50 төгрөгийн илүүтэйгээр борлуулж эхэлсэн байна. Нийслэлд байгуулсан гэрээ орон нутагт үйлчлэхгүй гэж гэрээг үзэглээгүй л байлтай.
Б.МАРГАД